Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусаар үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг шинэчилэнэ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог. Эдгээр иргэдийн  нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг ирэх сарын 1-ээс эхлэн шинэчилэн олгохоор боллоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2013 оны хоёрдугаар 1-нээс эхлэн үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг олгож эхлэх аж. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харъяа дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст очин эхний удаа үнэ төлбөргүйгээр шинэ үнэмлэхээ авах юм.  Шинэ үнэмлэх олгож эхлэх хүртэл буюу хоёрдугаар сарын 1 хүртэл  хуучин үнэмлэхээрээ нийтийн тээврээр зорчиж болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан