Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Чавесын эрүүл мэндийн талаар бүх үнэнийг мэдэхийг хүслээ

Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч У.Чавесын эрүүл мэндийн талаар бүх үнэнийг мэдэхийг хүсч байна. Хэдийгээр өчигдөрхөн Ерөнхийлөгчийн талынхан түүнийг “ухаантай” байгаа, биеийн байдал нь харьцангуй тогтвортой гэж мэдэгдсэн ч сөрөг хүчнийхний хувьд энэ мэдээлэл хангалтгүй байна гэж үзжээ. Тэд Ерөнхийлөгчөө өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаж байгаа эсэх, цаашид чадах эсэх гээд үнэнийг мэдүүлэхийг шаардаж байна. 2011 оноос хойш л хорт хавдартай тэмцэж буй У.Чавес чухам ямар төрлийн хорт хавдар туссаныг одоо хүртэл ойр дотныхноос нь өөр хэн ч мэдэхгүй байгаа юм.
Харин Венесуэлийн Шинжлэх ухааны сайд, У.Чавесын хүргэн Хорге Арреза Гаванагаас Твиттерт бичихдээ “Ерөнхийлөгчийн бие янзандаа л тогтвортой байна” гэхээс илүү үг цухуйлгаагүй байна. Ерөнхийлөгчийг орлож буй дэд Ерөнхийлөгч Николас Мадуро ч нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бол У.Чавесын сайн найзуудын нэг Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес түүнийг өнгөрсөн долоо хоногт Кубад эргэж очсоныхоо дараа биеийн байдал нь маш их санаа зовоож байна хэмээн мэдэгдсэн юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан