Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малала Пакистан руу буцах шаардлагагүй боллоо

Пакистаны тэмцэгч охин Малала одоо нэг хэсэгтээ Англид амьдрахаар боллоо. Охины аавыг Британийн Бирмингам дахь боловсролын атташегаар томилсон тухай Пакистаны Засгийн газар мэдэгдлээ. Охид, бүсгүйчүүдийн сурах эрхийн төлөө тэмцэгч 15 настай Малала охин талибанчуудын балмад халдлагад өртөж, тархиндаа буудуулан, одоо Англид эмчилгээ хийлгэж байгаа билээ. Одоо түүнийг Бирмингам дахь Хатан хаан Элизаветагийн эмнэлэгт эмчилж байгаа юм. Түүний Англи дэх эмчилгээ болон гэр бүлийнх нь амьжиргааны бүх зардлыг Пакистаны Засгийн газар хариуцна гэж Ерөнхийлөгч Али Зардари мэдэгдсэн юм.
Охины аав атташегийн ажилд гурван жилээр томилогдсон тул Малала охин нэг хэсэгтээ  талибанчуудын хараа хяналтаас хол амьдарч болохоор боллоо. Лалын хатуу дэг жаягтай улс орондоо, тэр тусмаа талибанчуудын эсрэг зориг гарган охид бүсгүйчүүдийн дуу хоолой болон тэмцэж яваад хүндээр шархадсан Малала охиныг Нобелийн энхтайвны шагналаар шагнах хэрэгтэй гэсэн санал хүчтэй яригдаж байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан