Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын даргын ажлын албаны орон тоо нэмэгджээ

УИХ-ын даргын ажлын албаны орон тоо батлах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжихээр болов. 2004 онд баталсан тогтоолоор бол УИХ-ын даргын ажлын алба зургаан хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Үүнд, улс төрийн болон нийгмийн асуудал хариуцсан туслах, хэвлэлийн ажилтан, шадар туслах, зохион байгуулагч гэх мэт багтаж байгаа гэнэ. Харин шинээр оруулж ирж буй тогтоолын төсөлд энэ орон тоог нэмэгдүүлж, ес болгохоор тусгажээ. Тодруулбал, УИХ-ын дарга салбар тус бүрийг хариуцсан туслахтай болох юм байна.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан