Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСАГ НОЁДЫН ТОМИЛГОО БА ТӨСВИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

Төр засгийн эрх барих дээд байгууллагын алтан жолоог атгуулах, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн цулбуурыг хэнд өгөхөө өнгөрсөн онд монголчууд шийдэж, сонголтоо хийсэн. Өөрөөр хэлбэл, УИХ болон Аймаг сум дүүргийн иргэдийн хурлын сонгууль болж өндөрлөсөн гэсэн үг. Сонгуулийн үр дүнгээр парламент, Засгийн газар бүрдэн хууль тогтоож, гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлсэн. Мөн зарим орон нутагт ИТХ нь ч бүрдээд буй. Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид аймаг, дүүргийнхээ удирдлагыг сонгож, ирэх дөрвөн жил орон нутгийг хэрхэн хөгжүүлэхээ төлөвлөн байна.

Аймаг сум дүүргийн иргэдийн хурлын сонгуульд АН 12 аймаг, таван дүүрэгт, МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт нь ялж Засаг даргад нь өөрийн хүнийг нэр дэвшүүлж, тэргүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар МАН ялсан зургаан аймаг, гурван дүүрэг засаг ноёнгүй явна. Учир нь, хурлаа хуулийн дагуу зохион байгуулаагүй, будлиан хутгасан, хуралдаагүй гэх үндэслэлээр даргаа сонгоогүй байгаа аж. Тодруулбал, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай аймгийн Засаг дарга нар томилогдоогүй байна. Үүнээс болж багагүй асуудал ч үүсээд буй.

Цас их орж, хөдөөд зуд нүүрлээд байхад Засаг даргыг нь яаралтай томилж, орон нутгийн хэмжээнд ямар нэгэн арга хэмжээ авахуулах хэрэгтэй. Үүрэг чиглэл өгөх даргагүйгээс хөдөөгийнхөн зутарч, малаа барах нь хэмээн МАН-ынхан ярих болсон. Мөн хэт улстөржсөн асуудлаа зогсоох ёстойг хэлж байгаа. Харин АН ийм зүйл гаргаагүй гэдгээ илэрхийлсэн. Зөвхөн хууль журмын дагуу хуралдах ёстойг анхааруулсаар.

Үүнээс гадна төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх хууль хэрэгжээд эхэлсэн. Гэтэл засаглах ноёнгүй, хуралдаж аймаг нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргадаггүй ИТХ-тай аймаг яах вэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. “Бялуугаа” хувааж чадахгүй хэмлэлдэн суух зуур нь малчид хөөрхий болох шинжтэй. Төсөв хэмээх том бялууг хүртэхийн тулд тэмцэлдэж, элдвийн маргаан үүсгэсээр өдөр хоногийг өнгөрөөж суух уу. Ер нь, орон нутгийг хөгжилд хөтлөх “Засаг ноёд” хэзээ томилогдож ажилдаа орох юм бол доо.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн батламжилсан дараахь хүмүүс аймгийн Засаг даргаар томилогджээ


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар дүүргийн Засаг дарга нарыг баталгаажуулав.

0 Сэтгэгдэл
Selenge aimagiin ZDargaar ByrenBat dargiig songooroi.?? Selenge chyydeeeeee
Хамгийн их уншсан