Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд бүтээн байгуулалтын тухай мэдээлэл хийнэ

Баасан гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр үдээс хойш 15:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх хавар эхлэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх юм байна. Ирэх хавраас нэлээд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд өмнө нь онцолж байсан. Тухайлбал, зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт битүү худалдааны төвийн барилгыг барих гээд чамгүй олон ажил байгаа. Тэрчлэн Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондоор бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлнэ гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар зарлаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан