Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан сарыг ургийн баяр болгоё гэв

Малчны цагаан сар буюу Монголчуудын ахан дүүсээ хүндэтгэх хамгийн том баяр цагаан сар ирэх сарын 10-нд болно. Үүнтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдээс Цагаан сарыг ургийн баяр болгон тэмдэглэх хэрэгтэй гэсэн уриалга гаргаж байгаагаа мэдэгдэв. Тэд хэлэхдээ, “Айл бүр сар шинийн идээ шүүс, архи дарс, бэлэг сэлт зэрэгт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Өнөөдөр Монгол улсад 730000 гаруй өрх байдаг. Өрх бүр Цагаан сарын баярыг тэмдэглэхдээ 500000-2000000 төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ нь Монголчууд нэг их наяд төгрөгийн зардлыг Цагаан сард зарцуулдаг гэсэн үг. Иймээс уламжлалт баярын утгыг алдагдуулахгүй, ахмадуудынхаа амрыг эрэн золгож, хүн болгонд гарын бэлэг тараах биш ураг саднаараа цуглан ургийн бичгээ солилцдог, идээ ундааныхаа хувь хишгийг хүртээдэг байх нь зүйтэй” гэсэн юм. Тэрчлэн тэдний хэлж байгаагаар энэ өдөр мартагдах шахсан монгол уламжлалаа сэргээдэг өдөр болгох нь зүйд нийцнэ гэсэн юм.

0 Сэтгэгдэл
zub sht ee hawar urgiin bayar bolgood namar tsagaan saraa temdegli oo manaaha
Зөв зүйтэй санал, санаачлага байна ...
zvitei sanal, sanaachlaga bna.
zuvshdee
Хамгийн их уншсан