Монголын зарим залуу өнөөдөр нийслэл хотынхоо гудамжинд нацист мэндчилгээгээр гараа өргөн “Зиг хайль” хэмээн хашгиралдаж байна. Энэ бол монголын “Цагаан хас” нацист байгууллагын гишүүд. Монголчууд хэдийгээр арийн үзлээс хол ч энэ залуус гадаад төрхөөрөө ч, үзэл бодлоороо ч Гитлерийг дуурайн хүндэтгэж монгол угсаатнаа цэвэр байлгана хэмээн тунхаглаж байгаа юм. Тэдний гол үзэл браимтлал нь үндэс угсаагаа харийнхнаас хамгаалах явдал гэнэ. Тэдний гол бай нь өнөөдөртөө хятадууд.
1. “Цагаан хас” байгууллагын гишүүд яг л гитлерийн германы үеийнх шиг хувцас өмсч, тэдэн шиг мэндчилнэ. Тэд өөрсдийгөө эх орончид гэдэг ч жирийн иргэдэд бол нэг л гажууд. Тэд гэмт хэрэгтэн гадаадын иргэд, тэгш бус байдал, шударга бус улстөрчид, авлигын эсрэг тэмцэгчид гэдэг.
2. “Цагаан хас” байгууллагыг үндэслэгчийн нэг нь нийслэлийнхээ гудамжинд. Гэхдээ эднийг гэм зэмгүй иргэд рүү дайрдаг, хүч хэрэглэдэг гэсэн шүүмжлэл дагадаг.
3. Монголд сүүлийн жилүүдэд залуучууд арьсны үзлээр ялгаварлаж гадныхан руу дайрдаг, шинэ нацист байгууллагуудын ийм ажиллагаа идэвхжиж байгаа хэмээн АНУ-ын төрийн департамент буруушаасан тохиолдол бий. “Даяар монгол” байгууллага хятадуудтай сүлбэлдсэн эмэгтэйчүүдийг заналхийлж үсийг нь хуссан явдал гарч байсан. “Цагаан хас” байгууллагын гишүүд Улаанбаатар хотод нацист байдлаар тохижуулсан бааранд байгаа нь.
4. “Цагаан хас”-ынхан байгууллагаа үндэслэгчийн нэг 41 настай энэ эрийг Том ах гэж нэрлэнэ. Энэ байгууллагын удирдагчид “Бид Гитлерийг хүндэтгэдэг ч хүчирхийллийг дэмжихгүй. Гитлер бидэнд үндэстнээ хамгаалахыг сургадаг. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үе шиг хүчирхийллийг бид зөвшөөрөхгүй. Бид аллагын эсрэг байдаг ч Гитлерийн үзэл бодлыг дэмжиж байна. Үндэсний үзлийг дэмждэг ч фашизмыг дэмжихгүй” гэж Том ах хэлж байна.
5. Гэхдээ бас тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд зөвлөлтийн цэргийн олзлогдогсдыг бөөнөөр нь хядаж байсан. Тэр дотор монгол угсаатнууд байсан. Өнөөдөр ч гэсэн европын шинэ нацистууд монголчууд руу халдсаар л байгаа гэж байна. Тэд “Цагаан хас” бол эртний азийн, дорно дахины бэлгэдэл гэж байна.
6. Өнөөдөр монголчууд гурван сая гаруйхан. Тэгэхээр бид үндэстнийхээ цусыг ариун байлгах ёстой. Энэ бол бидний тусгаар тогтнолтой холбоотой асуудал” гэж энэ байгууллагын нэг гишүүн хэлж байна. 23 настай Баттөр “Хэрэв монголчууд хятадтай цус холилдоод эхэлбэл манай улс байхгүй болно. Монгол ядуу орон. Ийм л болохоор гадны баячууд манайх руу зорьж монгол эмэгтэйчүүдийг авч байна” гэж байна. Хятадын эсрэг үзэл бол монголд түгээмэл дэлгэрсэн үзэл. Тэдний хэн нь ч “Хятадууд ямагт монголыг эзлэх гэж хүссээр ирсэн. Тэгээд ч хятадууд муу аргатай. Ёстой ямх ямхаар л эзлэх гэдэг улс гэж хэлнэ” хэмээн Кембрижийн их сургуулийн эрдэмтэн Фрэнк Билл хэлж байна. Бид нийслэлд ийм нацист байгууллага хүчирхийлэл үйлдсэн тухай сонссон. Тэд бол энэ хариуцлагаа хүлээхгүй л дээ. Сайндаа л хууль сахиулах гэсэн юм гэнэ. Харин бид бол зочид буудал, зоогийн газруудаар явж монгол бүсгүйчүүд, охид биеэ үнэлж байна уу, гадаадынхантай явж байна уу, гадныхан хууль зөрчиж байна уу гэдгийг хянаж шалгадаг. Бас бид иргэдээс мэдээлэл авдаг. Бид аль болох хүч хэрэглэхээс зайлсхийдэг” гэж “Цагаан хас”-ын удирдагч хэлж байна. Гэхдээ бас тэр төгсгөлд нь “Гарцаагүй тохиолдолд л бид хүч хэрэглэнэ” гэсэн юм.