Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТОГТВОРЖУУЛАЛТЫН САНД ДНБ-ИЙ 2.4 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХӨРӨНГӨ ТӨВЛӨРЧЭЭ

Төсвийн тогтворжуулалтын санд 2012 оны эцсийн байдлаар 336.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хөрөнгө төвлөрсөн байна. Энэ нь тус сан байгуулагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд төвлөрсөн мөнгө гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга О.Хуягцогт хэлж байв. 

Өнгөрсөн жил улсын төсөвт тодотгол хийхдээ энэ санд 101.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ. Гэвч нүүрсний экспортын хэмжээ буурсан, үнэ хямдарсан тул  Төсвийн тогтворжуулалтын санд төлөвлөсөн мөнгөө хийх  боломжгүй болсон аж. Ингэснээр тус санд өнгөрсөн жил 94.7 тэрбум төгрөг л  төвлөрчээ. Харин ашигт малтмалын үнэ өндөр байсан 2011 онд 241.5 тэрбум төгрөг төвлөрүүлж байжээ.

Төсвийн тогтворжуулалтын санд энэ жил 169.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан. Тэгэхдээ энэ мөнгөний 103.8 тэрбум төгрөг буюу 61 хувийг зэсээс, 66 тэрбум төгрөг буюу 39 хувийг нүүрснээс оруулна гэж тооцсон байна.
Улсын төсөвт түүхий эдийн үнийг тэнцвэржүүлэн тооц­­­дог. Энэ оны төсөвт тонн зэсийн үнэ 6328.9, бо­ловс­­руулсан нүүрснийх 131.5, коксжих нүүрснийх 80.2, чулуун нүүрснийх 65.5 ам.дол­­лар байхаар тэнц­вэр­­­­­­жүүлэн тогтоосон байгаа. Зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнээс дээш гарсан хэсгээс нь авсан татвар Төсвийн тогт­воржуулалтын сангийн ор­лого болох хуультай. Тод­руул­бал, зэсийн үнэ дэлхийн зах зээлд 8000 ам.доллар байвал тэнцвэржүүлсэн үнээс дээш гарсан хэсэг буюу 1670 ам.доллараас авсан татвар нь тус санд орно. Олон улсын сан­хүүгийн байгууллагуудаас тонн зэс дунджаар 8152, бо­ловс­руулсан нүүрс 161.2, коксжих нүүрс 96.7, чулуун нүүрс 83.17 ам.долларын үнэтэй байна гэсэн төсөөллийг хийжээ.

Төсвийн тогтвортой байд­лын тухай хууль бүрэн эхээрээ энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд зааснаар Төс­вийн тогтворжуулалтын сан­гийн хөрөнгийг төсвийн ор­логын гүйцэтгэлийн зөрүүг нөхөх, ДНБ-ий өсөлт 0 эс­вэл хасах хувьтай гарах, гамш­гийн хор уршиг, онцгой нөхцө­лийн үр дагавар ДНБ-ий таваас дээш хувьд хүрэх то­хиолдолд зарцуулах бо­ломж­­той. Одоогоор тус сан­гийн хөрөнгийг ямар нэгэн сан­­хүүжилтэд зарцуулаагүй байна.

Төсвийн тогтворжуулалтын сан 2018 онд гэхэд ДНБ-ий тав, түүнээс илүү хувьтай тэм­цэх хэмжээний хөрөнгө ху­римтлуулахаар зорин ажил­лаж байгаа аж. Тус сан нь ДНБ-ий таваас илүү хувьтай тэнцэх хөрөнгө төвлөрүүлсний да­­раа тогтворжуулах үүргээ найд­вартай гүйцэтгэнэ гэсэн бод­­­логыг Төсвийн тогтвортой байд­лын тухай хуульд тусгажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан