Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикт нэг хоногийн дотор 30 хүний амь үрэгдлээ

Мексикт зэвсэгт халдлагын улмаас нэг хоногийн дотор 30 хүний амь үрэгдсэн байна. Умард нутгийн АНУ-тай хил залгадаг Чиуауа мужид 16 хүн амь алдсаны дотор хотын захирагч Бальесийн төрөл садан зургаан хүн байсан байна. Мөн баруун өмнөд нутгийн Морелос мужид дээрэмчид Амакусак хотын цагдаагийн даргыг бие хамгаалагчтай нь хамт буудаж хөнөөсөн байна. Энэ хүн цагдаагийн дарга болоод ердөө дөрөв хонож байжээ. Тороеон хотод бас дээрэмчид цайны газарт дайран орж буудсанаас таван хүн амь үрэгдэж зургаан хүн шархаджээ. Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Фелипе Кальдерон 2006 онд хар тамхины наймаатай дайн зарласан ч амжилтад хүрээгүй, харин шинэ Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето тэдэнтэй хийх тэмцлийг өөрчилнө гээд байгаа юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан