Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойд ашигласан төмрөөр Эйфелийн гурван ч цамхаг босгоно

“Оюутолгой” компани Монголын нийслэлээс 600 км зайд Өмнөговь аймгийн Ханбогд суманд уулын баяжуулах үйлдвэрээ нээлээ. 2010 оны зургадугаар сард барьж эхэлсэн тус компани анхны бүтээгдэхүүнээ 2013 оны эхний хагаст дэлхийн зах зээлд гаргана гэж  компанийн ерөнхийлөгч МакРей хэлж байна.
 Тэрээр “Бид төслийнхөө эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ ажилд 44 орны 15 мянган ажилчин, энэ дотор Монголын иргэд оролцсон” гэж хэлсэн байна. Тэрээр баяжуулах үйлдвэрийг барихад 2,5 жил зарцуулсан нь харьцангуй дээд амжилт гээд энэ хугацаанд Өмнөговь аймагт 10 сая долларын зээлийн сан бий болгосон, нийт ажиллагсдын нь 90 хувь нь монгол хүн байгаа зэрэг нийгмийн талаас монголд ашигтай зүйлүүд хийлээ гэсэн байна. Уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад дөрвөн орцтой есөн давхар 346 орон сууц барихад хүрэлцэх бетон зуурмаг ашигласан байна. Төмөр каркас хийхэд 23098 тонн металл хэрэглэсэн бол нийтдээ 82 мянган км төмөр хоолой суурилуулсан юм байна. Ийм хэмжээний төмрөөр гэхэд л алдарт Эйфелийн цамхаг гурвыг барихад хүрэлцэх гэнэ.



Баяжуулах энэ үйлдвэр жилдээ 35 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. “Оюутолгой” компанийн захирал Камерон Макрей “Манай комбинат 2013 оны эхний улиралд  багтаагаад бүтээгдхүүнээ дэлхийн зах зээлд гаргана” гэж хэлсэн тухай Оросын http://zabinfo.ru сайт мэдээлжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан