Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразилийн биеэ үнэлэгчид 2014 он угтаад гадаад хэл сурч эхэллээ


2014 онд Бразилд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны зуны олимп  угтаад тус улсын биеэ үнэлэгчид хариас очих үйлчлүүлэгчидтэйгээ ойлголцохын тулд мэргэжлээ дээшлүүлж гадаад хэл сурч эхэлсэн байна. Шөнийн эрвээхэйнүүдийг англи, франц хэл сургах ажлыг  Минас-Жерайс муж дахь бие үнэлэгчдийн эрхийг хамгаалах нэгэн холбоо санаачилжээ. “Нийгэм даяараа л хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байхад бид ч гэсэн юугаараа хоцрох билээ” гэж тус холбооны тэргүүн Сида Вейра хэлсэн байна. Одоогоор ямар ч байсан 20 бүсгүй эхний дамжаанд нь ороод суралцаж эхэлжээ. Зохион байгуулагчид ямар ч байсан манай гаригийн хамгийн эртний энэ мэргэжлийн 300 орчим охид англи, франц хэлний дамжаанд сууна гэж тооцоолж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан