Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Огайод заналхийлсэн захидал ирснээс хичээл хаалаа

АНУ-ын Огайо муж улсын нэг дунд сургуулийн хичээлийг хаажээ. Facebook хуудаснаа Стойбенвиллийн дунд сургуульд гал нээнэ гэсэн текст байрлуулсныг нэг сурагч нь олж үзжээ. Сургуулийн хичээлийн хааж хууль сахиулагчид бүхий л сургуульд үзлэг хийж, ийм гэмт хэрэг үйлдэж мэдэх этгээдүүдийг хайж байгаа юм байна.
Ер нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Ньютаун хотод Адам Ланза гэгч этгээд гал нээж 26 хүн үүний дотор таваас зургаан насны 20 хүүхдийн амь бүрэлгэсний дараа АНУ-д сургуулиудад аюулгүй байдал сахиулах талаар онцгой анхаарч байгаа юм. Сургуулиудад зэвсэглэсэн хамгаалагч томилсны зэрэгцээ зарим мужид багш нарт галт зэвсэгтэй харьцах, буудах хичээл зааж эхэлжээ.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан