Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТАЛХ ЧИХЭР” КОМПАНИ САР ШИНЭД ЗОРИУЛСАН ХЭВИЙН БООВНЫ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЭ ЭХЭЛЛЭЭ


Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр“ компани өнөөдрийн билэгт сайн өдрийг тохиолдуулан Усан Могой жилийн сар шинийн хэвийн боовны үйлдвэрлэлтээ эхэллээ. Тус компани анх байгуулагдсан цагаасаа эхлэн хэвийн боов үйлдвэрлэж ирсэн бөгөөд монгол шар тосонд багсарч, уламжлалт арга технологийн дагуу, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан,баяжуулсан жороор Түмэн насан, Атар хэвийн боов, Атар иж бүрдлээ үйлдвэрлэн, захиалга авч эхэллээ.

 Энэ жилийн идээний өнгө ирэх жилийн элбэг дэлбэг байдлыг билэгддэг үндэсний уламжлал ёсоор тус компанийн хамт олон Дашчойлон хийдийн Хамба Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагуудыг  Цагаан сард зориулсан хэвийн боовны үйлдвэрлэлтийн нээлтэндээ урьж, түмэн олныхоо буян хишгийг даллан, Дашчирэв, Дөрвөн уулын сан  зэрэг ном хурлаа.

Баяжуулсан орц найрлага бүхий сайхан амт, чанар, өнгө үзэмж хосолсон “Түмэн насан” брэндийн хэвийн боовыг гурван өөр хэмжээтэйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдэд барьж буй нь шинэлэг сайхан бүтээгдэхүүн болсон байлаа. Том болон дунд хэмжээтэй Түмэн насан хэвийн боовыг 15, 21, 25 ширхэгээр савлан урамшуулалд нь азын дөрвөн бэрхийн шагай, суурь еэвэн болон 10 ширхэгээр савласан “Түмэн насан” тахилын боовыг бэлэглэж байгаа юм байна.

Мөн Атар хэвийн боовыг урам­шуу­лал­тай, хямдралтай үнээр худалдаалж байгаа бөгөөд  15, 21 ширхэгээр савласан Атар хэвийн боов авсан хүн бүрт урамшуулалд Усан Могой жилийн билэгдэл  бүхий суурь еэвэнг бэлэг болгон өгч байна. Үнийн хувьд Атар хэвийн боовыг Цагаан сарын баярт зориулан 2000 төгрөгнөөс 1800 төгрөг хүртэл хямдруулсан байна. Мөн шанзтай суурь болон ком еэвэн, төрөл бүрийн зөөлөн чихэр, бүржмэл үйлдвэрлэн том суурь еэвэнгүүдийг улсын стандартад нийцсэн зориулалтын цаасан хайрцагт савлан 800-9000 төгрөгөөр худалдаалж байна. Захиалгыг 11-631955, 98111955, 98301955 утсаар авах юм байна.

Дашрамд дурьдахад 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинэ оны анхны бөхийн барилдаан болох “Талх Чихэр ХК”-н нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 8 дахь жилдээ зохион байгуулагдана. Барилдааны үеэр “Талх Чихэр” компани хэвийн боовоо үйлдвэрийн үнээр, амталгаатай, урамшуулалтай худалдаалах төдийгүй азтай үзэгчид Атар хэвийн боов, Нүүдэл бууз, Атар гурил бэлгэнд авах ажээ.

Үйлдвэрийн үнээр худалдаалах нэрийн барааны болон гэр цэгүүд
Үйлдвэрийн урд “Шинэ хүнс” дэлгүүр   
Нарантуул зах өргөтгөл 80-р павилон    98555128
Орхон худалдааны төв            98555118
Драгон худалдааны төв            98804261
Бүрд худалдааны төв            98555878
Дэнжийн мянга                98555628
Баянзүрх худалдааны төв            91899889
Барс худалдааны төв            98555680
Баянгол худалдааны төв            97070913
Хархорин зах                98555148
Бөмбөгөр худалдааны төв            93218794
Sunday plaza                93220214
Саруул зах                97070914
• “Талх чихэр” компанийн хашаанд
• 3-р хорооллын Нарлаг их дэлгүүрийн зүүн талд
• Голомт хотхоны замын эсрэг талд
• Драгон үйлчилгээний төв
• Бөхийн өргөөний хойд талбай
• “Талх Чихэр” компанийн урд Та Чи хотхоны хажууд
• ХУД Дүнжингарав хорооллын баруун урд Home Plaza-гийн урд
• Офицеруудын ордны урд талд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан