COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна
Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Ерөнхий сайдыг улс төржиж байна гэв
Орон нутгийн сонгууль болсноос 50 хоног өнгөрөөд байна. Сонгуулийн үр дүнгээр 21 аймаг, есөн дүүргээс АН 12 аймаг, таван дүүрэгт олонхи болсон. Харин есөн аймаг, дөрвөн дүүрэгт МАН олонхи болж Засаглалаа тогтоох эрх атгасан. Гэтэл МАН ялсан зургаан аймаг, хоёр дүүрэгт ИТХ нь хуралдаж Засаг даргаа сонгосон ч батламжлах эрх бүхий субьект болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг өдий болтол батламжлаагүй байгаа юм. Гурван аймгийн Засаг даргыг хэл амтайхан батламжилсан гэж хэлэхэд болно. Тэгвэл үлдсэн зургаан аймгийн Засаг дарга нарыг батламжилж өгөхийг Засаглалын тэргүүнээс хүсч байгаа ч тодорхой шалтгаангүйгээр буцааж байгаа нь МАН-ынхны гомдол, хардлагыг төрүүлж байгаа аж. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар болон Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшигчид хэвлэлийнхэн хандсан юм. Тэд хэвлэлийнхэнд хандахаас өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж учир байдлаа тайлбарлах гэсэн боловч эзгүй байсан болохоор уулзаж чадаагүй гэнэ. Тэдний хэлж байгаагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс төрийн шалтгаанаар зарим аймгийн Засаг дарга нарыг батламжлахгүй байгаа гэнэ. Хууль ёсны дагуу ИТХ-ын шийдвэрээс гарсан хүний батламжлахгүй хэрнээ өнөөдрөөс үүрэг гүйцэтгэгчийг томилж эхэлжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл аж. Тухайлбал, Үндсэн хууль болон Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд нь аймгийн ИТХ-аас ирсэн нэр дэвшигчээс нэг удаа татгалзах эрхтэй аж. Харин хоёр дахь удаагаа шууд батламжлах ёстой байдаг гэнэ. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр гурван удаа буцааж, оронд нь үүрэг гүйцэтгэж байгаа энэ үйлдлийг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр өчигдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ынхан Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсан бол өнөөдөр Дорнод аймгийнхан ханджээ.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИТХ гурван удаа хуралдаж МАН-аас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Л.Ганболдыг гурван удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайдад нэрийг нь ирүүлсэн байна. Гэтэл түүнийг ямар ч шалтгаангүйгээр буцааж түүний оронд Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Харин Дорнод аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн М.Бадамсүрэнг дэвшүүлснийг буцааж Соёл, спорт аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Энэ мэтээр аймгуудын ИТХ-аас санал болгосон хүмүүсийг томилохгүй, үүрэг гүйцэтгэгч томилж байгаа шалтгаан нь зарим хүмүүсийг төрийн албанд ажиллааагүй гэдэг шалтгаан хэлж байгаа аж. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга болсон Д.Жаргалсайхан төрийн албанд ажиллаагүй нэгэн аж. Мөн Төв аймгийн Засаг дарга Баярбаатар ч төрийн албанд жил гаруйхан ажилласан нь олонд ил болж. Бодит байдал дээр ийм байхад батламжлахгүй байгаа нь орон нутгийн ажлыг цалгардуулж эхэлсэн тухай мэдээллэж байна. Уг нь хуулиараа шинэ Засаг дарга батламжлагдтал хуучин дарга нь ажлаа үргэлжлүүлэх ёстой гэнэ. Гэтэл үүрэг гүйцэтгэгч томилсон нь орон нутгийг удирдлагагүй болгож байна хэмээн МАН-ынхан үзэж байгаагаа хэлсэн юм.
Орон нутгийн сонгууль болсноос 50 хоног өнгөрөөд байна. Сонгуулийн үр дүнгээр 21 аймаг, есөн дүүргээс АН 12 аймаг, таван дүүрэгт олонхи болсон. Харин есөн аймаг, дөрвөн дүүрэгт МАН олонхи болж Засаглалаа тогтоох эрх атгасан. Гэтэл МАН ялсан зургаан аймаг, хоёр дүүрэгт ИТХ нь хуралдаж Засаг даргаа сонгосон ч батламжлах эрх бүхий субьект болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг өдий болтол батламжлаагүй байгаа юм. Гурван аймгийн Засаг даргыг хэл амтайхан батламжилсан гэж хэлэхэд болно. Тэгвэл үлдсэн зургаан аймгийн Засаг дарга нарыг батламжилж өгөхийг Засаглалын тэргүүнээс хүсч байгаа ч тодорхой шалтгаангүйгээр буцааж байгаа нь МАН-ынхны гомдол, хардлагыг төрүүлж байгаа аж. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар болон Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшигчид хэвлэлийнхэн хандсан юм. Тэд хэвлэлийнхэнд хандахаас өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж учир байдлаа тайлбарлах гэсэн боловч эзгүй байсан болохоор уулзаж чадаагүй гэнэ. Тэдний хэлж байгаагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс төрийн шалтгаанаар зарим аймгийн Засаг дарга нарыг батламжлахгүй байгаа гэнэ. Хууль ёсны дагуу ИТХ-ын шийдвэрээс гарсан хүний батламжлахгүй хэрнээ өнөөдрөөс үүрэг гүйцэтгэгчийг томилж эхэлжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл аж. Тухайлбал, Үндсэн хууль болон Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд нь аймгийн ИТХ-аас ирсэн нэр дэвшигчээс нэг удаа татгалзах эрхтэй аж. Харин хоёр дахь удаагаа шууд батламжлах ёстой байдаг гэнэ. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр гурван удаа буцааж, оронд нь үүрэг гүйцэтгэж байгаа энэ үйлдлийг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр өчигдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ынхан Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсан бол өнөөдөр Дорнод аймгийнхан ханджээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИТХ гурван удаа хуралдаж МАН-аас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Л.Ганболдыг гурван удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайдад нэрийг нь ирүүлсэн байна. Гэтэл түүнийг ямар ч шалтгаангүйгээр буцааж түүний оронд Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Харин Дорнод аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн М.Бадамсүрэнг дэвшүүлснийг буцааж Соёл, спорт аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Энэ мэтээр аймгуудын ИТХ-аас санал болгосон хүмүүсийг томилохгүй, үүрэг гүйцэтгэгч томилж байгаа шалтгаан нь зарим хүмүүсийг төрийн албанд ажиллааагүй гэдэг шалтгаан хэлж байгаа аж. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга болсон Д.Жаргалсайхан төрийн албанд ажиллаагүй нэгэн аж. Мөн Төв аймгийн Засаг дарга Баярбаатар ч төрийн албанд жил гаруйхан ажилласан нь олонд ил болж. Бодит байдал дээр ийм байхад батламжлахгүй байгаа нь орон нутгийн ажлыг цалгардуулж эхэлсэн тухай мэдээллэж байна. Уг нь хуулиараа шинэ Засаг дарга батламжлагдтал хуучин дарга нь ажлаа үргэлжлүүлэх ёстой гэнэ. Гэтэл үүрэг гүйцэтгэгч томилсон нь орон нутгийг удирдлагагүй болгож байна хэмээн МАН-ынхан үзэж байгаагаа хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























