Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стивен Спилберг шинэ киноны ажлаа хойшлуулжээ

Алдарт найруулагч Стивен Спилбергийн хийхээр төлөвлөсөн “Robopocalypse” хэмээх шинэ киноны ажил тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Өнгөрсөн онд “Lincoln” хэмээх түүхэн сэдэвт кино хийсэн тэрээр “DreamWorks” студидээ Уолт Диснейтэй хамтран ирэх хавраас шинэ киноныхоо ажилд орох гэж байсан юм. Гэвч хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол кино зохиол нь найруулагчид таалагдаагүйгээс гадна кино төсөв нь ч өөрийнх нь тооцоолсноос зөрсөн учир ийн хойшлуулсан гэнэ. Шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр хийх тус кинонд хүн төрөлхөн болон роботын хоорондох тэмцэл тулааны харуулах аж. Найруулагч энэ киногоороо “Хүний бүтээсэн технологи хүнээсээ илүү ухаалаг болох үед юу тохиолдож болохыг харуулахыг” зорьж байгаа гэнэ. Кинонд тоглох жүжигчдийн нэрс ч тодроод байсан юм. Тухайлбал, жүжигчин Крис Хемсворт,Энне Хатавей нарыг киноны гол дүрд тоглуулахаар товлоод байжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан