М.Энхсайханы оронд П.Бат-Эрдэнийг томилуулах санал гаргажээ
2013 оны 1 сарын 10
“Монголын төмөр замын” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол гаргасан. “Төрөөс төмөр замын тээврийнталаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар Шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй бодлоготой зөрчилдсөн байр суурийг тус газрын дарга М.Энхсайхан илэрхийлсэн юм. Тодорхой хэлбэл, Хамтарсан Засгийн газрын үед Төрөөс төмөр замын тээврийнталаар баримтлах бодлого”-ыг батлуулсан. Энэ баримтлах бодлогод нарийн бус өргөн царигтай төмөр зам барина гэж заасан байдаг. Гэтэл үүнийг гүйцэтгэх захирал М.Энхсайхан “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт нарийн царигтай төмөр зам барих нь манай улсад ашигтай гэсэн мэдээлэл өгсөн нь асуудлыг дэвэргэсэн. Тиймээс дээрх шийдвэрийг гаргажээ. Ийн М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус газрын дэд захирлаар ажиллаж байгаа П.Бат-Эрдэнийг томилуулах саналыг Зам тээврийн сайд А.Гансүх Төрийн өмчийн хороонд гаргажээ.



Д.Мөнх
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.