Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Д ШАХСАН 3,6 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ДУГУЙГ ХЭНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ВЭ?

2012 оны сүүлийн гурван сарын дотор Самсунг 8,8 триллион вон буюу 8,3 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2011 оны мөн үеэс даруй 90 хувиар өссөн үзүүлэлт гэсэн мэдээлэл дэлхий даяар тархаж байхад бид дэлхийн зах зээл дээр IPO гаргаж, иргэддээ хувьцааг нь тараана хэмээн гайхуулаад байсан “Эрдэнэс Таван толгой” компани маань 30 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр шинэ онтой золгожээ.
Хачин зүйрлэл мэт санагдавч “Эрдэнэс Таван толгой” бол газар доор 6,5 тэрбум тонн нөөцтэй хамгийн их баялгийг хав дарсан компани. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ашигтай ажиллаж чадаагүй гэдэг тун хачирхалтай. Хэдийгээр төрийн өмчит компани гэж байгаа ч олборлолт хийгээд нүүрсээ борлуулаад эхэлчихсэн болохоор ашигтай ажиллах бүрэн боломжтой. Гэвч ...
Нүүрсээ барьцаалан байж авсан 350 сая ам.долларын зээлийг нь улс “Хүний хөгжил сан”-даа хураагаад авчихсан болохоор ийм өртэй гарлаа хэмээн үе үеийн дарга нар нь тайлбар хийж байсан ч хамгийн хачирхалтай нь огт ашиглаж болохгүй 3,6 тэрбум төгрөгийн үнэтэй дугуй худалдаад авсан гэдгийг нь уржигдар УИХ-ын гишүүдэд тус компанийн одоогийн дарга нь албан ёсоор хэлж байгаа харагдав.
Санаж байгаагаар өнгөрсөн аравдугаар сард тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэх хүн ажилчдын нийгмийн байдал хүнд бай­гаа хэмээн хэвлэлийн бага ху­рал хийлгэсэн. Түүний ярьж байснаар  БНХАУ-аас ашиглахаа больчихсон пуу­жин тээвэрлэгч “ТАС” гэх 40 тон­нын даацтай машиныг 10 ширхэгийг тус бүрийг нь 165 сая төгрөгөөр тооцож ав­сан. Мөн шаардлагад нийцэх­гүй  98 дугуйг тус бүрийг нь 20 сая төгрөгөөр авсан хэ­мээж байсан. Тэрээр дугуй бууд­санаас болж хоёр ч залуу хүнд бэртсэн талаар бүр ч ноцтой баримт ярьсан санагдана. Зөвхөн түүний хэлж байснаас үзвэл машин гэхэд нэг тэрбум 650 сая төгрөг, дугуйнд нэг тэрбум 960 сая төгрөг дэмий зарлагадсан байж билээ. Гэ­тэл 3.6 тэрбум төгрөгөөр үнэ­лэг­дэх ямар ч машинд таа­­­рахгүй дугуй худалдаж аваад хураачихсан байсан гэд­­гийг уржигдар “Эрдэнэс Та­ван толгой” компанийн Я.Батсуурь дарга хэлсэн. УИХ-ын гишүүдийн лавласнаас үз­вэл долоон тэрбум төгрөгийг зү­гээр л хэн нэгний шахааны биз­нес, хэн нэгэнд тал засахад зарцуулжээ. Я.Батсуурь захирлын хэлс­нээр хариуцлага алдагсдад хариуцлага тооцсон гэнэ. Гэтэл тэр хариуцлага алдагсдын бэлт­гэсэн төсөв дээр тухайн үед “Эрдэнэс Таван толгой” ком­панийн захирал байсан хүн гарын үсэг зурсан л байх ёстой. “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал асан Б.Энэ­биш ямар хариуцлага үүрсэн билээ. Нэг л санахгүй байх чинь. Ажлаасаа халагдсан бил үү, яал аа...
Компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хөндөгдсөн нэг зүйл бол тухайн үед ажилчдын цалин байсан. Ажилчид нь сард 450 мянган төгрөгийн цалин авч байхад харин Б.Энэбиш захирал 15 сая төгрөг, түүний хоёр гадаад зөвлөх 30 сая төгрөгийн цалин авч байгаа тухай хэвлэл бүрийн хуудаснаа шахуу гарч байсан. Тэгэхээр ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь үүрэх ёстой гэгчээр компаниа 30 тэрбумын өрөнд унагаасан Б.Энэбиш захирлаас хариуцлага нэхэх л ёстой байх.
Зүгээр л нисдэг тэрэгний цонхоор цацаад хаячихсан мэт  хэнд ч хэрэггүй дугуй, хө­дөлдөггүй машинд зарцуулсан долоон тэрбум төгрөгийг өнөөдөр хэнээс нэхэх билээ.
Тэгвэл тэрхүү долоон тэрбум төгрөгөөр юу хийж болох байсан билээ. Хэдийгээр зарим хүнд өчүүхэн санагдах энэ мөнгө улсын төсвийн мянганы нэг хувь. Гэтэл хэрвээ энэ мөнгө аль нэгэн барилгын компанийн захирлын гарт очсон бол тэдний хийдэг тооцоогоор 50 ам.метртэй 47 сая төгрөгийн үнэтэй байраар тооцвол 148 айлын орон сууц барих байж. Дөрвөн орцтой 9 давхар байшин гэсэн үг. Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны төсөвт орчихсон бол  хүүхэд тус бүрт нь сая төгрөгөөр тооцож ихэр хүүхдэд олгох тэрхүү тэтгэмжийг 0-4 насны 7000 ихэрт олгочих нь.  Ингээд тооцвол танд бага мөнгө санагдаж байна уу?
Үйлдвэрчний эвлэлийн даргын хэлснээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, Я.Батсуурь даргын хэлснээр машинд таардаггүй 3,6 тэрбум төгрөгийн үнэтэй энэ “хог”-ийг хэрвээ манайд дугуйнаас шатахуун гаргах технологи байсан бол тэр үйлдвэрт тушаах байсан биз. Гэвч байхгүй. Тэгэхээр одоо зарах л арга үлдлээ. Төр төмөр нүүртэй гэдэг дээ. Тиймээс шахсан компанид нь эргүүлээд шахах нэг арга байна, эсвэл ...

Н.Бат

0 Сэтгэгдэл
Ийм новшнуудыг МАН-ын угшилтай хүмүүс хийж сурсан юм шүү дээ.МАН бол хулгайч, луйварчдын үүр уурхай болсон хэдэн луйварчдын нам болжээ.Таван толгойн Энэбиш, Эрдэнэтийн Ганзориг, Төмөр замын Очирхүү, за тэгээд Хүнс,хөдөө аж ахуйн яамны Бадамжунай,Хотын М.Энхболд, Цэцийн Сугар,Нисэхийн Батмөнх ёо, ёо дандаа л МАН-ын луйвачид байгаа биз дээ.Бүгдийг нь буудах хэрэгтэй.....
УУРХАЙН ДАРГА НАЦАГДАШ ГЭЖ НӨХӨР ХАМТ ИДСЭН, ТЭР ХҮНИЙГ САЙН ШАЛГААЧЭЭ,
Iim novshnuudiig shuud buudah heregtei
Хамгийн их уншсан