Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРИЙН СОЁРХОЛТЫН НАЙРАА ДАВАА ГАРАГТ ХИЙНЭ

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж  Төрийн соёрхолтынхоо найрыг ирэх даваа гарагт зохиолчид, гэр бүлийнхээ хүрээнд хийхээр төлөвлөжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудоржийг шагнасан билээ.
Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” яруу найргийн шилмэл түүвэр, “Хүннү туульс” туульсын найраглал, ”Хулангоо хатан” зэрэг бүтээл нь дээрх шагналыг хүртсэн юм.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан