Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чехэд Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Чехэд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Чех улс төрийнхөө тэргүүнийг анх удаа бүх нийтийн санал асуулгаар шууд сонгох гэж байгаагаараа энэ удаагийн сонгууль онцлог юм. Ерөнхийлөгчийн шууд сонгуулийн тухай хуульд тус улсын Ерөнхийлөгч Вацлав Клаус өнгөрсөн оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан юм.
Төрийн тэргүүний суудлын төлөө есөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаагаас урьдчилсан санал асуулгаар Ерөнхий сайд асан Милош Земан 25, Европын хөгжил шинэтгэлийн банкны дэд ерөнхийлөгч Ян Фишер 20 хувийн саналаар тэргүүлж яваа юм байна. Харин хөгжмийн зохиолч Владимир Франц 11,4, Гадаад хэргийн сайд Карел Шварценберг 11, социал демократ Иржи Динстбир 10,4 хувийн саналтай яваа юм.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах 14,9 мянган хэсэг ажиллаж эхэлж байгаагийн 102 нь гадаадад үүдээ нээжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан