Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Ө.Энхтүвшин: Ардчилал гэж хамгийн их ярьдаг хүмүүс багаа хуулж хаялаа

Орон нутгийн сонгуулиар бий болсон үр дүнг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхгүй улс төржиж байна хэмээн МАН-ынхан үзэж байгаа. Ах намынхны хувьд зургаан аймгийн удирдлагад анхаарал хандуулаад байгаа хэрнээ зарим дүүргийг эс тоож байна гэх шүүмжлэл ч бий. Энэ нь ч үнэний ортой. Сонгинохайрхан, Багануур дүүрэгт МАН олонх болж засаглалаа бүрдүүлэх эрх зүйн чадамж нь бүрдсэн ч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрийнхөө хүмүүсийг томилуулж чадсан. Гэхдээ мэдээж хэлэлцээрийн ширээнд сууж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, дүүргүүдийн намын хорооны дарга нар Э.Бат-Үүл даргын тавьсан саналыг хүлээж авсан хэрэг. Тэгвэл үүнийг МАН-ын удирдлагууд хэрхэн хүлээж авч байгааг талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариу авлаа.

-МАН-ынхан аймгийн Засаг дарга нарт анхаарал хандуулаад байгаа хэрнээ дүүргийн Засаг дарга нарыг эс тоогоод байх шиг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт МАН-ынхан олонхи болсон мөртлөө Засаглалд нь АН-д очсон. Тэгэхээр үүнийг МАН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг намын хэмжээнд яриагүй. Яагаад тийм болчихов гэдгийг харж байна. Хуулиараа бол олонхи болсон нь засаглалаа байгуулж, Нийслэлийн Засаг дарга томилох ёстой шүү дээ. Нийслэлийн Засаг дарга нэг удаа буцааж болно, хоёр дахь дээр нь шууд батламжлах ёстой.
-Хууль ийм байтал байдал дээр шал өөр байгаад байна. Үүний юу гэж бодож байна вэ?
-Яахав дээ. Олонхиос санал болгосон хүнийг батламжлахгүй гэж сүрдүүлсээр байгаад л Засаг даргаа өөрийнхөө талд авсан байх. Ер нь, тийм л байдлаар хандаж байгаа шүү дээ. Тэрийг бид дүүргийн хэмжээнд мэдэхгүй байна. Хууль зөрчигдсөн гэдгийг л мэдэж байна.
-Үлдсэн зургаан аймагт ч гэсэн ийм л байдал бий болох гээд байна л даа?
-Би үүнийг сүүлийн үед маш их ярьж байгаа. Ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй, нулимж байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа Монгол Улсад ардчилал байхгүй болж байна. Ардчилал гэж хамгийн их ярьдаг хүмүүс багаа хуулж хаяж байна. Зөвхөн ардчилсан намынхан л энэ төрийн албыг авахаар улайрч байна.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Харин яг тэглээ шүү,багаа хуулаад ч зогссонгүй бүр диваан дээр хэдэн цагаар сууцгааж багны цаана байсан зүс царайг удаан харах боломжоор хангасанд баярлав
MAN-han bol ysto alnii usnuudshde namaa bugsunduu chiheech
hohinee gichiinuud min
МАН намынхан больж амьдарааачээээ та нар төрийн эрхийг өчнөөөөн жил үе удамаарааа л барьж байна шдээ МАН намынхан өөрсдөөө ялагдалаа хүлээн зөвшөөрөөчэээ 16 оны сонгуулиар бол 100 хувь ардчилал ялна шдээ ийм байгаадаа баярлаж явсан нь дээр шдээ
buzar yvdal shuu de.ylagdsan l bol ylagdsan shd.AHiinhan buural batuul bolimoor yma
ugaasaa ardchilsan nam ilt huuli zurchuud bgaa shuudee uuniig l sain medej bna enhtuvshin dargiin helj bgaag demjij bna ardchilel gej hamgiin iheer yaridag humsuus bagaa huulj hayj bna shdee ha ha ha ha
horoodiin zasag darga nariig cn gesen hucheer ajliig ni avaad urond ni ajil hiij baigaagui humuusiig uureg guitsetgegcheer tavij bna. ene ariun yavdal mon uu
Хамгийн их уншсан