Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.И.Лениний музей үлэг гүрвэлийнх болно

Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргалаа. Үүнтэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзлээ. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй юм байна.
 
Тус музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ. Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозаврус,   завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах зориулалтын байр байхгүй байна.
 
Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн  үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан  үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.  

0 Сэтгэгдэл
тэгвэл тэгэг тэгэг.Тэгэх тусам нэр хүнд нь унана
Энэ чинь л харин ёстой шийдвэр байна даа. Одоо МАН-ынхан булаалдаж шившгээ тарина аа.
тэгвэл тэгэг тэгэг.Тэгэх тусам нэр хүнд нь унана
Маш зөв, аль хэдийнээ ингэх байсан юм.
Uraa bolj bn shuu
Хамгийн их уншсан