Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний эрхийн дэд хороог Байнгын хороо болгох ёстой гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж УИХ дахь Хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Учир нь, Монгол Улсад хүний эрх эрх чөлөө зөрчигдөх байдал өдөр тутмын байдаг л зүйл мэт болсон энэ үед Хүний эрхийн дэд хороог Байнгын хороо болгон ажилллуулж, өдөр болгон зөрчигдөж байгаа хүнийг эрхийг хэрхэн талаар хэлэлцэж байх нь зөв гэж үзсэн байна. Тиймээс энэ тухай хуулийн төсөл боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ хэллээ.
Мөн энэ бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газраас өргөн барьсан Хилийн боомтын тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Тэрчлэн УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд энэ хуулийн төлсийг УИХ болон Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулж бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан