Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн өндөр албан тушаалтан гадаадад мөнгөн хадгаламж, үл хөдлөх хөрөнгөтэй байх ёсгүй

“УИХ-ын гишүүн асан С.Баяр АНУ-д далайн эрэг дээр хувийн хаус худалдан авчээ”, “Ерөнхий сайд асан С.Батболд гадаадын банкинд мөнгөө хадгалуулдаг гэнэ”, “Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл гадаад нөхрөөсөө салжээ” гэх мэт үнэн худал нь мэдэгдэмгүй мэдээлэл өнгөрсөн жилжингээ хэвлэлээр цацагдсан. Гэвч үнэн худал байсан эсэхийг хэн ч нотлоогүй. Тэгсэн хэрнээ дор бүрнээ бухимдаж, татварын мөнгөөр баяжигсад гадаадад тансаглаж байна хэмээн нийгэмд бухимдал байсаар байсан. Тэгвэл энэ бүхнийг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгалаа. Тэрээр, “Төрийн өндөр албан тушаалтан хүн АНУ-д хаустай байж болохгүй, Хайнан аралд байшинтай байж болохгүй, гадаадын компанийн хувьцааг худалдаж авахгүй байх ёстой. Мөн төрийн өндөр албан тушаалтан гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол гэр бүлийнхээ гишүүдийг Монгол Улсын иргэн болгосон байх учиртай. Төрийн өндөр албан тушаалтан төрийн мөнгөөр гадаадад мөрийтэй тоглоом тоглож болохгүй” гэх мэт төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төслийг санаачилжээ. Энэ хуулийн төслөө ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ хэлсэн юм. Тэрээр энэ хуулийн төсөл санаачлан боловсруулах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, төрийн өндөр албан тушаал хашч л байгаа бол гадаад эхнэр хүүхэд, хүргэн, бэрээ Монгол Улсын иргэн болгосон байх ёстой. Үүнийг хүний эрхэнд халдлаа хэмээн тайлбарлах нэгэн байна. Тэгвэл тухайн хүний эрхээс илүүтэй улс орны эрх ашиг тэргүүн эгнээнд байх ёстой гэсэн зарчим олон улсад байдаг. Байгалиас заяасан төрмөр эрхээ эдлэх гэж байгаа бол тухайн төрийн өндөр албан тушаалтныг эхнэрээсээ, нөхрөөсөө сал гэж хэлж байгаа юм бишээ. Зөвхөн Монгол Улсын иргэн болго гэж хэлж байгаа юм. Мөн гадаадын компанид хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж байхаар дотоодынхоо аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулаач гэж байгаа юм. Энэ бол тулган шаардаж байгаа зүйл биш. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтанд байх ёс зүй” хэмээн тайлбарлалаа. Түүнээс өнөөдрийн байдлаар төрийн өндөр албан тушаалтнуудад гадаадын хүнтэй гэр бүл болсон хэрнээ Монгол Улсын иргэншилгүй явж байгаа хэчнээн хүн байгааг тодруулахад, “Би тэр энэ гэж хүний хувийн нууцыг олны өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарламааргүй байна” гэсэн юм.
Энэ хууль батлагдсанаар жирийн иргэнд үйлчлэх бус төрийн өндөр албан тушаал хашч байгаа 100 гаруй хүнд хамааралтай гэнэ. Хэрэв төрийн өндөр албан тушаал хаших бүрэн эрхийн хугацаа дуусвал энэ хууль үйлчлэхгүй аж. Мөн хууль батлагдсанаар энэ хуулийн хамааралд багтах төрийн өндөр албан тушаалтнуудад гурван сарын хугацаа өгөх аж. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаалтнууд гадаадын банкинд, компанид байгаа мөнгөө Монголдоо татан авчирч, гадаад эхнэр, нөхөр, хүргэн, бэрээ Монгол Улсын иргэн болгож амжуулах ёстой гэнэ. Мөн хуулийн хамрах хүрээ нь одоо болон ирээдүйд төрийн өндөр албан тушаалтанд хамааралтай гэдгийг хууль санаачлагч гишүүн Ж.Батзандан тайлбарласан юм. Тэрчлэн төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөлдөө “Төрийн өндөр албан тушаал хашдаг хүний гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр архи тамхины бизнес эрхлэг тусгай зөвшөөрөл байх ёсгүй” гэсэн заалтыг ч шигтгэжээ.
Ж.Батзандангийн хувьд төрийн түшээ болсноос хойш нэлээдгүй хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаагаа хэлсэн юм. Түүний нэг нь Цөмийн энергийн тухай хуулийн төсөл аж. Уран, цацраг идэвхит бодис олборлох эрхийг одоогийн хуулиар агентлагийн дарга өгдөг аж. Тэгвэл шинэ хууль батлагдвал энэ төрлийн ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрлийг агентлагийн дарга бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярьж байж шийдвэрлэдэг болох юм байна.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
mash zov demjij bn
ЗӨВ ӨӨ ЗӨВ
ЗӨВ ӨӨ ЗӨВ
Хамгийн их уншсан