Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль биелүүлдэггүй барилгын компаниудыг хазаарлах тогтоолын төслийг дэмжлээ

Барилгад бетон зуурмаг шахаж байсан кран унаж 12 настай охиныг егүүтгэж, замаар явж байсан залуугийн дээрээс барилгын тулгуур төмөр унаж мөн л аминд нь хүрсэн аймшигт осол өнгөрсөн намар гарч хүн бүрийг жигшээсэн. Олны нүдэнд болсон нь энэ. Нүднээс далдуур баригдаж байгаа барилгаас унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол байгааг хэлж мэдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд барилгаас унаж нас барсан хүний тоо 80 гэж тогтоожээ. Энэ бол бодит байдлаас тав дахин дарсан тоо гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Энэ байдлаас үүдэн УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан аж. Ажын хэсгийг УИХ-ын Ж.Батзандан ахалж, түүний удирдлагад зургаан гишүүн ажиллажээ. Ажлын хэсгийнхэн Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл лсанаачлан болосвруулж, өнөөдөр НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв.
УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа ч доторх агуулга нь дутмаг байгааг шүүмжилж байсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Энэ тогтоолын төслийн нэр гарчиг нь буруу байна. Нэрнээсээ эхлээд буруу ойлголт төрүүлж болохгүй. Бүтэц нь биш байна. Хувийн өмчид УИХ-аас шууд халдах заалт орсон байна. Үүнийг харахад нэг хүнд зориулж боловсруулсан мэт харагдаж байна. Иргэд төрийн шалгалтаас зугтаж, залхаж эхэлсэн. Тиймээс доторхи агуулгыг нь сайжруулах хэрэгтэй” байгааг ажлын хэсгийнхэнд сануулсан юм.
Үнэндээ энэ тогтоолын төслийн чанар үнэхээр муу байсан бололтой. Ам нээсэн гишүүн болгон ажлын хэсгийн ахлагчаас асуулт асуух бус төслийн алдаа мадгийг нь шүүмжилж байсан юм.
“Аж ахуйн нэгжүүдээ торгоно, шийтгэнэ гэсэн заалт энэ түгээмэл байна. Барилга барих зөвшөөрөл өгч байгаад нь хариуцлага тооцдог байх ёстой. Ажил олгогчийн хууль бус зүйлийг хийхгүй байсныхаа төлөө ажлаасаа халагдсан хүмүүсийг хамгаалдаг байя. Энэ бүхнийг нь шүүх зөвөөр шийддэг байх хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм. Мөн Ц.Оюунгэрэл гишүүн “Барилга байгууламжийг зөвшөөрөлгүй газар барьсан бол ашиглалтынх нь татварыг өндөр болгох нь шууд нурааж буулгахаас дээр” гэсэн саналтай байсан юм. Энэ мэтээр УИХ-ын тогтоолын төслийг чанаржуулах үүргийг ажлын хэсгийнхэнд өгсөн юм. Гэхдээ тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн үед шүүсийг нь улам нарийн шахахаар боллоо. Нэгэнт хүйтний ам цаашилж, урин цаг ирж байгаа энэ үед барилга барих сезон эхэлж байгаа учир тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зөв гэж үзсэн юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан