Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЧУУЛНА

Аймгийн Засаг дарга нар өнөөдөр, маргаш хоёр өдөр Төрийн ордонд чуулна. Орон нутгийн сонгуулиас хойш 15 аймгийн Засаг дарга тодорсон. Үлдсэн зургаан аймгийн Засаг дарга одоогоор тодроогүй, маргаантай байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн Засаг дарга нарт батламж гардуулж, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг танилцуулж, ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм байна. Тухайлбал, Ерөнхий сайд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх  арга хэмжээ, Засгийн газрын харьяа агентлаг, яамдын үйл ажиллагааг танилцуулах аж.  
Засаг дарга нар маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар болон 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө талаар танилцуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан