Шинэ Гвинейн шилийн сайн эрс
Шинэ Гвинейн нийслэл Порт-Морсби түүний захын дүүрэг бол манай гаригийн хамгийн аймшигтай газар гэж болно. Сүүлийн 12 жил энэ хот дэлхийн 140 хотоос амжиргааны түвшингээрээ 137 дугаар байрт орж байгаагийн гол шалтгаан нь ердөө л гэмт хэрэг. Энд залуучуудын папаусуудын залуучууд буюу рэсколууд ноёрхдог. Тэд өөрсдийн хийсэн гар хийцийн зэвсэг барин дүүргийг бүхэлд нь хянан элдэв гэмт хэрэг өдүүлэн, заримдаа өөр зуураа дайтна.
  • 1
    Залуусын дээрмийн ийм бүлэглэлүүүд хянадаг болохоор Порт-Морсби манай гаригийн хамгийн муу хот гэж олон хүн баталдаг. Афганистаны Кабул, Бангладешийн Дакка ч эндэхээс арай дээр. Нутгийн дээрэмчдийн бүлэглэл энэ хотод цагдаагийнхан, албан тушаалтан түшмэлүүдээс ч илүү хянаж, эрх барьдаг.
  • 2
    Нэгдүгээрт энд ийм бүлэглэлүүд олон жилээр суурьшиж бүр ээзн нь болсон гэж болно. Хоёрдугаарт нутгийн иргэд тэднийг Робин Гуд хэмээн бодож бараг л дэмждэг. Тэднийг баячуудыг дээрэмдэн, авлигад идэгдсэн төрийнхнийг гэсгээдэг гэж итгэдэг. Үнэндээ бол тэд юуных нь баячуудыг дээрэмдэх вэ, харин хөрш дүүргийнхнийг дарамтлан, Австралиас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн агуулах тонож, ядууст тарааж өгөх нь бүү хэл өөрсдөө л завшдаг.
  • 3
    Ер нь эндхийн рэсколууд Японы якуза нарын хийдгийг л хийдэг гэсэн үг. Байгаа газартаа өөрсдийн эрх мэдэл ноёрхол тогтоож, энэ хэрээрээ өөрсдийн хэв журам дэглэм тогтооно. Ингэснээр энд цагдаа, төрийн үүрэг бараг үгүй болж энд тэндгүй архидалт газар авч хөршүүд чинь өглөө болтол архидаад шуугиад байсан ч хандах газаргүй болно.
  • 4
    Австралийн гэрэл зурагчин Стивен Дюпон энэ бүхий л амьдралтай танилцахаар рэсколуудтай ярьж тохирон, барьдаг зэвсгүүдийг нь бариулж байгаад сурвалжилсан нь энэ.
  • 5
    Стивен Дюпон өөрийн нэг хамтрагчтайгаа Порт-Морсбид ирж хотын өмнөд дүүргийн нэг албан хаагч хатагтай Куди гэгчийг гуйж байж дагуулан ийм санаанд оромгүй, сонин материалууд цуглуулжээ.

  • 6
    Энд Алан Омар гэгч рэсколуудын удирдагч “Сорвит шулам” бүлэглэлийн «Кипс Кабони» гэгч бий. Тэр өөрийн ахан дүүстэй хамтраад горуудыг ямра ч зөрчилдөөнөөс хамгаалдаг байна. Тэрээр өөрийн эзэмшилдээ Дюпенийг урьж гэрэл зургаа ч дуртайяа татуулсан байна.

  • 7
    Ер нь “рэсколы” гэдэг нь англи руу орчуулбал “танхайчууд” гэсэн утгатай юм уу даа. Нутгийн багацуул бүр багаасаа л энэ бүлэглэлүүдэд нийлж, эднийхээ замаар орно.
  • 8
    “Сорвит шуламнууд”-ын бүлэг мөн л бизнесмэнүүдийг дарамталж, машины хулгай зэргээр хөөцөлдөж өнгөн дээрээ төв даруу мэт харагдах ч эдний дунд ёстой “зарчимгүй” гэмээр жижиг хулгай, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, дээрэмддэг жижиг гарууд бас л байдаг гэнэ.
  • 9
    Энд бас тари омгоос гаралтай горо омгийнхон болон моту омгийнхны хооронд ёстой омог хоорондын дайн гарахад дөхсөн удаа бий гэнэ. Согтуу горо мотугийн нэгэн эмэгтэйг үхтэл нь зодсон гэнэ.
  • 10
    Мотугийнхан хот даяараа хөдөлж таригийнхны байшин сууц, дэлгүүрийг сүйтгэж эхэлж. Эрх баригчид, омгийн удирдагчидтай хэлцэл хийж байж арай гэж жинхэнэ хядаан эхлэхээс сэргийлж чадсан гэнэ.
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.