Дэлхийн хамгийн шилдэг 10 хөлбөмбөгчин
Хөл бөмбөг бол манай гаригийн хамгийн олон үзэгчтэй, олон домогт тоглогчдыг төрүүлсэн дэлхийн хамгийн алдартай спортын төрөл юм. Хөл бөмбөгийн спортоор хичээллэж, алдар нэрээ бүх дэлхий даяар домог болгон дуурсгасан шилдэг хөл бөмбөгчдийн тухай сонирхуулья.
  • 1
    Диего Марадона 1986 оны World Cup-ын аварга, Napoli-тай цуг Италийн хоёр удаагийн аварга болж байсан. Тэрээр дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн тэргүүнд зүй ёсоор бичигдэнэ. 1986 оны дэлхийн аваргын тэмцээнд Аргентиныг аварга болгоход түүнийг бараг ганцаараа зүтгэсэн гэхэд болно. Английн эсрэг тоглохдоо хамгийн алдартай хоёр гоолоо хийсний нэг нь бурхны мутар, алтан мутар гэгдсэн гоол байсан бол нөгөө нь 2002 онд Зууны гоол хэмээн иш татагдан нэрлэгдэж байсан гайхамшигт гоол байсан юм. Өөрийн цаг үедээ Марадона өөр гаригаас ирсэн ер бусын нэгэн шиг зогсоошгүй нэгэн байсан билээ.
  • 2
    Хөл бөмбөгийн хаан гэгддэг Пеле 1366 удаагийн тоглолтонд 1282 удаа гоол оруулж байжээ. Төгс гоолын машин байсан тэрээр бөмбөг өшиглөх, залах, толгойгоороо цохих, дамжуулах тэрчлэн довтлогч байсан хэдий ч хамгаалахдаа хүртэл шилдэг нь байсан юм. Түүний гайхамшигт чадвар 1958, 1962, 1970 онуудад Бразилийг дэлхийн аварга болгоход хөтөлсөн билээ.
  • 3
    Зинедин Зидан нь ур чадвар, бөмбөг эзэмшилт, чадавхи, дамжуулалтаараа гайхагддаг. Түүний хамгийн шилдэг тоглолтууд олон тамирчдын үзүүлж чаддаггүй шийдвэрлэх тоглолтуудын үеэр гарч ирдэг. Багаа зохион байгуулах тактикийн чадвар, гайхамшигтай дамжуулалтуудаараа алдартай тэрээр 789 удаагийн тоглолтонд 159 гоол хийж байсан байна. 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Франц улстай хамт ялалт байгуулсан тэрээр Juventus, Реал Мадридад байхдаа 3 удаа лигийн цом хүртсэн юм.
  • 4
    Аргентины гайхамшигт тоглогч Лионель Месси FIFA/Ballons d’Or шагналыг дараалан 4 удаа хүртсэн анхны тамирчин юм. Мөн таван La Liga, хоёр Copas del Rey, таван Supercopas de España, гурван Champions League, хоёр Super Cup, хоёр Club World Cup шагналуудыг тус тус хүртсэн Messi нь 2012 оны 3-р сард Bayer 04 Leverkusen-ыг 7-1 гэсэн онооны харьцаагаар буулгаж авснаар нэг тоглолтын үеэр 4 гоол хийсэн анхны тамирчин болж байжээ. Түүнчлэн нэг Champions League-гийн улирлын тоглолтын үеэр 14 гоол хийж José Altafini-гийн амжилтыг давтсаны дээр 2011-2012 улирлын тоглолтуудын үеэр 73 гоол хийснээрээ Европын дээд амжилтыг тогтоосон байна. Мөнхүү улирлын үеэр La Liga-гийн ганц улирлын тоглолтуудад 50 гоол хийсэн нь өнөөгийн дээд амжилт юм. Албан ёсны тэмцээнүүдэд 289 гоол хийснээр хамгийн олон гоол хийсэн тамирчин гэгдэж буй Лионель Месси La Liga-т 196 гоол, UEFA champion league-т 56 гоол, Европын тэмцээнд 57 гоол, олон улсын тэмцээнүүдэд 61 гоол хийснээрээ хамгийн олон гоол хийсэн тамирчин болжээ.
  • 5
    Johan Cruyff нь талбайн хаана ч тоглож чаддаг тэрээр багийнхантай гайхалтай дамжуулалтыг өгч чаддаг. Бөмбөг залах гайхалтай техник, хурд, хууралт, чиглэлээ огцом өөрчлөх чадвартай энэ тамирчин Ajax-тай хамт Европын цомыг гурван удаа хүртэж, Барселонтой хамт La Liga-т ялалт байгуулж, 1999 онд Европын зууны шилдэг тоглогч хэмээгдэж байсан байна.
  • 6
    Кристиано Роналдо Португалын шигшээ багийн ахлагч, Испаний Реал Мадрид багийн довтлогч энэ залуу эр 2007 онд Англид PFA болон FWA дөрвөн гол шагналыг хүртсэн анхны тоглогч юм. 2008 болон 2013 онуудад манай гаригийн хамгийн шилдэг тоглогч гэгдэн FIFA/Ballon d’Or шагналыг хүртсэн нь энэ шагналыг хоёр удаа хүртсэн анхны Португал тамирчин болжээ. Johan Cruyff-гийн зүгээс түүнийг Роналдо нь United-ын түүхэн дэх хоёр агуу тамирчид болох George Best, Denis Law нараас ч илүү хэмээн үнэлсэн байдаг. Өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин хэмээгдэж буй түүнийг олон мэргэжилтнүүд гайхалтай хурдан, хууралттай, хүчирхэг, чадварлаг хэмээн тодорхойлдог. Толгой хөлнийхөө аль алинаар гоол хийж чаддаг тэрээр ямар ч сайн хамгаалагчийг гайхмаар хуурч чаддаг шилдэг довтлогч юм. Орчин үеийн төгс хөл бөмбөгчин хэмээн түүнийг нэрлэдэг.
  • 7
    Роналдо 21-р зууны сүүлч, 90-ээд оны эхэн үеийн шилдэг довтлогч Ronaldo Luís Nazário de Lima 2006 оны World Cup-д 15 дахь World Cup-ын гоолоо хийснээр World Cup-уудын хамгийн олон гоол хийсэн амжилтын эзэн болсон нь өдгөө ч хадгалагдаж байгаа юм.
  • 8
    Жорж Вестийн авьяас чадварыг юутай ч харьцуулшгүй. Үнэхээр гайхамшигтай бөмбөг залагч байсан түүний хурд хамгаалагчдыг элбэгхэн хуурч дөнгөдөг байжээ. Manchester United-тай хамт 1968 оны Европын аварга болон лигийн хоёр ч цомыг авсан тэрээр 579 тоглолтонд 205 гоол хийсэн юм. George Best 1968 онд Ballon d’Or шагнал хүртсэн.
  • 9
    Дэвид Бэкхэм хөл бөмбөгийн ертөнцийн хамгийн загварлаг тоглогч энэ эрхэм Manchester United, Preston North End, Real Madrid, Milan-д хамгийн сүүлд Los Angeles Galaxy болон Английн шигшээ багт тоглож байсан. 2000-2006 онуудад Английн шигшээ багийг FIFA World Cup-ын финалд хөтөлж байсан Beckham 517 лигийн тэмцээнд 97 гоол хийж байжээ. Английн хувьд 17 гол хийсэн байна.
  • 10
    Franz Beckenbauer Германы шигшээ болон Bayern Munich-д 776 удаа тоглохдоо 111 гоол оруулсан тэрээр багийнхантайгаа богино хэмжээний дамжуулалт хийх, бөмбөг залахдаа гарамгай байсан. 1974 онд эх нутагт нь болсон дэлхийн аваргын тэмцээнд өөрийн улсын шигшээ багтай ялалт байгуулсан түүнийг 1999 онд Европын зууны шилдэг хөл бөмбөгчин хэмээн Cruyff-ын дараагаар дэд байранд бичсэн түүхтэй.
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.