Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуучин дарга тамгаа хүлээлгэн өгөөгүй байна
2016 оны 11 сарын 16

 Өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Цэрэнг, дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан нарыг сонгон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөдрийн хүртэл шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-ын дарга ажлаа хийж чадахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн хугацаанд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл тамга тэмдгээ хүлээлгэн өгөхгүй байгаа аж. Мөн тэрбээр ажлаа хүлээлгэн өгдөггүй, өрөөнд нь очихоор хаалгаа түгжээд тайлж өгөхгүй байх зэргээр дүүргийн төлөөлөгчдийг ажил хийх боломжгүй болгоод байгаа юм байна Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.