Хойд Солонгосын Өмнөд Солонгос руу зугатсан цэргийн бичлэг нийтэд ил болов
2017 оны 11 сарын 22
Өмнөд Солонгосын эмнэлэгт нуруундаа 4 буудуулсан шархтай Хойд Солонгосын цэрэг ухаангүй хүргэгдэн ирсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн. Өнөөдөр буудуулсан цэрэг ухаан орсон гэнэ. 

Тэрээр өнгөрсөн 13-ны өдөр  хоёр Солонгосын хилийн бүс JSA буюу "Хамтарсан Нууц Бүс-Панмүнжом"-ийн ойролцоох хилийн бүсээр хашаа даван хил нэвтэрч, улмаар Өмнөд Солонгосын хилийн хашаанаас 50 метр зайд ухаан алдсан байдалтай олдсон юм байна.

 "Хамтарсан Нууц Бүс-Панмүнжом" дахь НҮБ-ын Энхийг Сахилах хүчнээс Хойд Солонгосын цэргийн оргох үеийн бичлэгийг олон нийтэд үзүүлжээ.

 Бичлэгт цэргийн автомашин унаж зугатааж байгаа байдал болон машинаас буугаад Өмнөдийн хилийг чиглэн гүйж байхдаа араасаа дөрвөн цэрэгт буудуулж байгаа байдал бүгд багтсан байна. Мөн Өмнөдийн хашааг даваад ухаан алдан унахад Өмнөдийн гурван цэрэг мөлхөж очиж түүнийг татан авчирч байгаа бичлэг ч байгаа ажээ.
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.