Оросын уран гулгагч Евгения Медведева дээд оноо авчээ
2018 оны 2 сарын 12
ОХУ-ын тамирчин, дэлхий хошой аварга Евгения Медведева  2018 оны Пенчаны өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд 81,06 оноо авч, дээд амжилтын эзэн болов. Тэрээр өнгөрсөн жилийн 4 дүгээр сард болсон Токиогийн тэмцээнд энэ үзүүлбэрт 80,85 оноо авч дээд амжилтыг эзэмшиж байсан бол олимпод амжилтаа ахиулж чаджээ. Өмнө нь энэ амжилтыг Ким Юна 78,5 оноогоор эзэмшдэг байсан аж.
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.