Байт харвааны “360” талбайн нээлт боллоо
2018 оны 8 сарын 2
 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээж байгаа аж. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна.
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.