Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 19-нд эхэлнэ
Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг өнгөрсөн хавар хийхээр төлөвлөөд байсан ч хийгээгүй. Тэгвэл цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэлийг ирэх сарын 19-26-ны хоорондо долоо хоногийн хугацаанд бүртгэх аж. Энэ жил нийслэлийн хэмжээнд 2-5 насны 99604 хүүхэд байгаагийн  70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой ажээ. Өнгөрсөн жил 342 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил цэцэрлэгийн тоог 400 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Гэхдээ цэцэрлэгүүдийн захиргаанаас зөвхөн тухайн хорооны харьяалалтай хүүхдийг бүртгэнэ хэмээж буй.
0 Сэтгэгдэл
Хороондоо цэцэрлэг байхгүй хүүхдүүдийг хаашаа яв гэж байгаа юм бол. Чинээлэг айлын хүүхдүүд ч яахав хувийн цэцэрлэгт яваад болчино. Цэцэрлэггүй хоцорч байгаа хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ энэ гаргасан шийдвэрээс чинь болж. Хэрэггүй юманд мөнгө үрэхээр ирээдүй хойч үеэ бодоод цэцэрлэгийнхээ тоог нэмээсэй гэж хэлмээр байна. Харьяа дүүрэг хорооныхоо цэцэрлэгт яв гэж шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь жаахан ч гэсэн бяцхан үрсээ бодож үзээсэй. Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй гээд үндсэн хуульдаа заачаад эрхийг нь хааж байдаг таар ч дээ
Хамгийн их уншсан