Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Чингисийн талбайд 500 лам
Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр энэ бямба, ням гарагт Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын үеэр зохион байгуулах бурхан шашны зан үйлийн талаар мэдээллээ.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлнэ. Иймээс наадмын эхний өдөр 06 цагт Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан бурхны ном хурна. Мөн Монголын таван хутагтаас гадна Буриад, Тува, Халимагаас хамба лам нар ирж ном хурж, ерөөл айлдана хэмээн Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд мэдээллээ.
Энэ үеэр лам нар Монгол түмэн, дэлхий ертөнц амар амгалан байх хийгээд бодсон санасан бүхэн сэтгэгчлэн бүтэх, эрүүл саруул, урт наслах тухайтад зориулан ном айлдах юм.
Хүй долоон худагт болох Очирваань бурхны тахилгад 1000 орчим лам оролцоно. Наадмын үеэр лам нар ном хаялцан мэтгэлцэх, уншлагын уралдаан болон тосон балин урлах зэрэг тэмцээн болно.
Даншиг наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл