Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хуваргууд ур чадвараа сорив
Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчинлэн хийдээс шашны үндсэн түүхэн гурван үйлийг сэргээж лам хуваргуудын дунд ном хаялцах, балин буюу тосон урлал, унзад голч нарын тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулав.

Тус тэмцээн бүр нь өөр өөрийн онцлогтой. Тухайлбал бурхан тахих үед бурханы ном айлдах хийдийн лам нарыг тэргүүлэгч хуваргыг Унзад хэмээн нэрийддэг. Унзадад баргил хоолойны цар хүрээ сайтай хуваргыг томилдог байна.
Мөн балин хийнэ гэдэг нь хуурч болгосон арвайн гурилаар бурханы өмнө тавих суварган, гурвалжин цац хэлбэртэй өргөлийн идээ юм. Балин өргөснөөр аливаа гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, өвчин зовлонг ариусгадаг гэж үздэг.
Ном хаялцах нь мэтгэлцээний шинжийг агуулдаг. Учир нь бурхан багшийн судар ном хэдий үед дэлгэрсэн, хаанаас үүсэлтэй зэрэг олон талаас нь асууж хэлцэхийг хэлдэг аж.
Дээрх гурван тэмцээнд нийслэлд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүдийн 20 орчим лам оролцож, өөрсдийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдсэн дүн маргааш гарах юм.

0 Сэтгэгдэл