Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Ногоон хэрэм” төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлнэ
Монгол Улс, БНСУ-ын ойн хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт өнөөдөр БОНХАЖЯ дээр боллоо. Уулзалтад БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, БНСУ-ын Ойн сайд Шин Вон Сов, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ерөөлт, БНСУ-ын Гадаадын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны газрын дарга Ким Юн Гуан болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн захирал Чой Сү Чон нар оролцлоо.
Уулзалтаар Монгол, Солонгосын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Уг төслийг 2007 оноос хойш хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Төв болон Өмнөговь аймагт нийт 1346 га талбайд ойн зурвас байгуулж, Өмнөговь аймгийн Булган суманд 640 га заган ойг тарьсан ба орон нутгийн иргэдэд цөлжилттэй тэмцэх талаар сургалтыг шат дараалалтай зохион байгуулсан байна. “Ногоон хэрэм” төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Зүүн хойд Азийн ойн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гэж үзлээ. Төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хугацааг сунгалаа.

0 Сэтгэгдэл