Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Итгэл ба найдвар
Та Хоакин Феникс гэж Холливудын одыг мэдэх үү? Зургийг сайн харвал бага насандаа ямар асуудалтай тулгарсан нь ойлгомжтой болно.

Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг. 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэхүү уруул ба тагнайн завсар нь гэсэн төрөлхийн эмгэг нь хүүхдийн хамгийн өргөн тархсан төрөлхийн эмгэгийн нэг. Энэ эмгэгийг бүрэн эмчлэх талаар анагаах ухаан хангалттай туршлага хуримтлуулсан.
Гол нь эцэг, эхчүүд сэтгэлийн тэнхээтэй байж өөрийгөө, эсвэл бие биенээ дэмий буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Хэн нэгнийх нь шууд буруу гэхээр зүйл огт байхгүй гэдгийг сайтар ойлгож нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгөх ёстой. Улмаар хагалгаа хийлгэн бүрэн эдгэрсэн хүүхдээ цаашид эрүүл саруул, сэргэлэн цовоо хүүхэд болон бойжиход нь анхаарал тавих хэрэгтэй.
Ийм эмгэгтэй хүүхэд бусад ямар ч хүүхдээс дутахааргүй лут амжилтанд хүрч чаддагийн хамгийн тод жишээ бол Холливудын од Хоакин Феникс юм. Тэрээр эхийн хэвлийд байхдаа гэмтэл авснаас бол эмгэгтэй төрсөн ч өнөөдөр хэр баргийн хүнд байдаггүй мөнгө хөрөнгө, нэр алдартай болчихоод явж байна. Уруул дээрх сорви нь бага зэрэг мэдэгдэхээр байгаа.
Эмгэгийг мэс заслын аргаар бүрэн эмчилдэг. Дээд уруулын гүйцэд нийлээгүй завсрыг арилгадаг хагалгааг хейлопластик гэдэг бол тагнайн дутуу нийлсэн хэсгийг нийлүүлэхийг уранопластика гэдэг.
Ийм эмгэгтэй төрсөн хүүхдийн хувьд амьдралынх нь эхний долоо хоног хамгийн хүнд үе нь байдаг. Өөрийн эмгэгээс бол эхийн хөхөө хөхөж чадахгүй байдаг. Тэгэхээр угжаар хооллоно гэсэн үг. Ингэхдээ онцгой анхаарал болгоомжтой байхгүй бол хоол аманд төдийгүй амьсгалын замд орсноор уушигны үрэсвэл үүсэхэд хүргэж болзошгүй. Иймд эцэг, эхчүүд хүүхдийн эмч, эрүү нүүрний мэс заслын эмч нартай уулзан зөвлөгөө авч хүүхдийн хооллох тусгай аргад маш сайн суралцаж авах хэрэгтэй.

Ийнхүү хагалгаа хийх хүртэл хүүхэд гол төлөв гэрийн нөхцөлд асардаг. Удахгүй хийх хагалгааг сайн давж гарахын тулд хүүхдийг халдварт өвчин, рахит зэргээс сайтар хамгаалж, эрүүл мэндэд нь онцгой анхаарал тавьж байх ёстой. Бусад хүүхдийн адилаар ийм хүүхдэд эрүүл цэвэр агаар зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ бусдад харуулахаас зовсондоо нэг бол огт салхилуулахгүй, эсвэл зөвхөн шөнийн цагаар салхинд гарах хандлагатай байдаг. Хүүхдийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай нарны туяа гэгч зүйл шөнө байхгүй болохоор ингэж шөнө салхилуулах нь тийм ч зөв сонголт биш юм. Тэгэхээр удалгүй хагалгаа хийлгэж эдгэрээд бусад хүүхдийн адил эрүүл саруул өсч томрох хүүхдийнхээ ирээдүйг бодоод өдрийн цагаар нар салхинд гаргаж байх хэрэгтэй.
Хагалгаа хийх хугацааг мэргэжлийн эмч нар эмгэгийн хүнд, хөнгөнөөс шалтгаалаад хүүхэд тус бүр дээр ялгаатай тогтоодог. Гэхдээ уруулын сэтэрхийг эхний 3-6 сарын эмчлэх нь тохиромжтой гэж эмч нар үздэг. Хагалгааны дараа үлдсэн жижиг сорвийг 3-7 насанд нь гоо сайхны хагалгаа хийж бүрэн арилгадаг.

0 Сэтгэгдэл