Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Энэ зууны эцэс гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрнэ

XXI зууны эцэс гэхэд манай дэлхийн хүн 11 тэрбумд хүрч, түүний тэн хагас нь Африк тивд амьдарна гэж НҮБ төсөөлөл гаргажээ. НҮБ-ын илтгэлд дурдсанаар бол 2050 он гэхэд өнөөдөр манай дэлхийд амьдарч байгаа 7,3 тэрбум хүний тоо 9,7 тэрбум болж, 2100 онд африкийн хүн ам 1,2 тэрбумаас 5,6 тэрбумд хүрэх гэнэ.
Хүн амын ийм хурдан өсөлтийг дагаад хүрээлэн байгаа байгаль орчны бохирдол ихэсч, нөөц баялгийн хомсдол, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, улстөрийн тогтворгүй байдал улам нэмэгдэнэ гэж НҮБ-ын шинжээчид тэмдэглэжээ.
АНУ-ын хүн ам гэхэд л жилд дунджаар 1,5 саяар нэмэгдэж энэ зууны эцэс гэхэд одоо байгаа 322 сая хүн нь 450 сая хүрэх гэнэ. Ази тивд өнөөдөр 4,4 тэрбум хүн амьдарч байгаа бол энэ зууны дунд 2050 онд 5,3 тэрбумд хүрэх юм байна.
Ийм байдлаар тооцоход манай дэлхийн хүн ам 2100 он гэхэд 9.5-13.3 тэрбум болно гэж шинжээчид тооцоолжээ.
Үүний зэрэгцээ олон улс оронд төрөлт буурна гэсэн байна. Тухайлбал европын ихэнх оронд өнөөдөр нэг эмэгтэйд 2.1 хүүхэд оногдож байгаа нь багасах гэнэ. Ийм байдал дэлхийн хүн амын 46 хувийг эзэлж байгаа 83 оронд ажиглагдах юм байна.
Үүнээс болж дэлхийн 48 оронд хүн амын нь тоо өнөөгийнхөөс багасах судалгаа гарчээ.
Гэтэл төрөлт ихсэх орнууд нь өнөөдөр дэлхийн хүн амын 9 хувийг эзэлж байгаа Африкийн орнуудад хөдгөлөгдөх төлөвтэй байна. Энд өнөөдөр нэг эмэгтэйд 5-6 хүүхэд ногдож байгаа юм.

0 Сэтгэгдэл