Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Тяньжинаас цианит натритай бараа ирж магадгүй боллоо

Энэ сарын 12-ны өдөр хүчтэй дэлбэрэлт болсон хятадын Тяньжин боомтод 15-ны бямба гарагт дахиад дэлбэрэлт болж түймэр дэгдсэн байна. Анхны дэлбэрэлтээс хойш нийт нас барсан хүний тоо 104-т хүрчээ. Хамгийн аймшигтай нь хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол Тянжин хотод цианит тархаад байгаа юм байна. Дэлбэрэлтийн төвөөс зүүн тийш хордлогыг хэмжиж, устөрөгчөөр саармагжуулах ажил эхэлжээ.

Осол болсон газарт цианит натри хадгалагдаж байсан гэдгийг БНХАУ-ын Хүрээлэн байгаа орныг хмагаалах яам мэдэгдсэн юм. Ийм ч учраас дэлбэрэлтийн төвөөс гурван км-ийн радиуст байгаа орон сууцны иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Наймдугаар сарын 12-ны 23,30 цагт Тянжин хотын Биньхай дүүрэг дэх “Жуйхай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн хүч нь 21 тонн тротилийн эквивалентай тэнцүү байсан юм. Энэ агуулахад их хэмжээний цианит натри, өөр химийн хорт бодисууд байсан гэж Бээжингийн цэргийн тойргийн штабын дарга Ши Луцзэ мэдэгдэхдээ “хэдэн зуун тонн” гэж онцолсон байна. Яг хэдэн тонн байсан гэж тодорхой тоо хэлээгүй боловч зарим мэдээллээр тэнд 700 тонн цианит натри агуулж байсан гэнэ.

Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн улмаас 104 хүн амь алдаж, 720 хүн шархадсан гэж байна.
Ослын хор уршгийг арилгах, хорт бодисыг саармагжуулах, аврах ажлыг Хятадын ардын чөлөөлөх армийн химийн цэргүүд хийж байна.

0 Сэтгэгдэл