Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Та хөдөө явах гэж байвал тахлын вакцинд үнэгүй хамрагдаарай
Зоонозын өвчин судлалын төвд тарваган тахлын вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай орны хувьд 7-9 дүгээр сард тарваган тахлын хамгийн өндөр идэвхтэй үе аж.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нарыг урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхаарууллаа.
Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн СэргэлэнӨвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгааг албаныхан хэллээ. Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс сэргийлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл байнгын хяналтын цэг ажиллуулж байна.
Зоонозын өвчин судлалын төвд тарваган тахлын вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай орны хувьд 7-9 дүгээр сард тарваган тахлын хамгийн өндөр идэвхтэй үе аж.Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нарыг урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл