Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ
Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
“Вестерн Холд” компани баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэржилтийг дэмжих, орон нутагт байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор орон нутагтаа 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан байна. Төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн хангаж, валютын гадагш чиглэлтэй урсгалыг саармагжуулан, улсын төсөвт их хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орчин үеийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, баруун бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал үр дүнд хүргэнэ.
Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл