Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Нас барсан хүний нэрээр хуурамч гэрээ байгуулжээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх нь цуцлагдсан барилгын компаниас болж хохирсон гэх “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн гишүүн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бат-Өлзий нийслэлийн удирдлагуудад хандан өргөдөл гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “Нийслэлийн Засаг даргын хоёр орлогч болон “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирч байгаа болон нийслэлийн нэр бүхий албан тушаалтны хүнд суртал болон ажил хариуцах чадваргүй” гэжээ. “Цагаан хуаран консалтинг” компани нь иргэдтэй хуурамч гэрээ хийжээ. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани барилгын ажлыг зургаан сарын дотор эхлүүлэх журамтай. Гэтэл “Цагаан хуаран консалтинг” компанийн барилгын ажил эхлүүлэх зургаан сарын хугацаа нь өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Иргэдийг гомдол гаргахаар нийслэлийн Засаг даргын орлогч болон Гэр хорооллын хөгжлийн газрын дарга нар тоодоггүй аж. Тус компанийн иргэдтэй хийсэн гэрээ 75 хувьд хүрээгүй. Гэрээ хийсэн 112 айлын 45 нь хүчингүй байсан. Мөн нас барсан болон өмчлөгч биш хүний гарын үсэгтэй гэрээ ч бий. Энэ бол маш ноцтой зөрчил юм” гэлээ. Мөн хохирсон иргэдийн “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гомбодорж “Хохирсон иргэд НИТХ-ын болон хотын даргатай удаа дараа уулзан хүсэлт тавьсны эцэст “Цагаан хуаран консалтинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар болсон” гэж мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























