Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Нийслэлийн тохижилтын уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж байна
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр
байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд ажлын
хэсгүүд уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдээ шалгаруулж
эхэллээ. БГД-ийн 4-р ажлын хэсгээс 20 гаруй аж ахуйн нэгжийг сонгон
шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулахаар мэдээллийг нь бэлдэж эхэлсэн.
БГД 23-р хороо “Есөн чандмань” ХХК хүнсний дэлгүүр 3 875 000 төгрөг зарцуулан, 12м.кв талбайд ногоон байгууламж хийн, 18м.кв талбайг өөрсдийн нөөц бололцоог ашиглан тохижуулсан. Тус дэлгүүрийн удирдлага барилгын ажилд эвдэрч, сүйтсэн нийтийн эзэмшлийн зам талбайд блокон хашлага хийж, ногоон байгууламж байгуулан, хаягаа солин гадна талдаа шинээр хогийн сав тавьсан.
Харин БГД 19-р хорооны Мон бурда ХХК-ний “Кентавр” паб караоке уралдаанд идэвхитэй оролцон нийт 7 618 000 зарцуулан, 80 м.кв талбайд ногоон байгууламж байгуулж, 89 м.кв талбайг тохижууллаа. Тохижилтын ажлын хүрээнд барилгын гадна талын өнгө үзэмжийг сэргээн, засварлаж, явган хүний замын хойд талын нийтийн эзэмшил газрыг зүлэгжүүлэн, мод тарьсан. Мөн цэцгийн мандал байгуулж, жижиг усан оргилуур хийн, автомашины зогсоолоо шийдэн, хогийн сав байршуулж тогтмол цэвэрлэгээ хийж хэвшсэн байна.
БГД-ийн 4-р ажлын хэсгээс “Шилдэг хүнсний мухлаг” номинацид БГД 23-р хороо “Булган-Уул” хүнсний мухлагийг дэвшүүлж байгаа. Тус мухлаг нь тохижилтондоо 1 928 000 төгрөг зарцуулан, 8 м.кв талбайд ногоон байгууламж хийн, 10 м.кв талбайг тохижуулсан. Барилгынхаа гадна талыг бүрэн тохижуулж, будан, хаягаа стандартын дагуу шинэчилэн, ногоон байгууламж хийсэн байна.
“Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр цэцэрлэг” номинацид БГД 18-р хороо 13-р цэцэрлэгийн нэрийг дэвшүүлсэн. Тус цэцэрлэгийн тохижилтыг иргэд ч ихээхэн үнэлж байгаа бөгөөд бага зардлаар их ажил хийж болдгийг харуулсан ажил болсон хэмээн дүгнэж байгаа юм.
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр
байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд ажлын
хэсгүүд уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдээ шалгаруулж
эхэллээ. БГД-ийн 4-р ажлын хэсгээс 20 гаруй аж ахуйн нэгжийг сонгон
шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулахаар мэдээллийг нь бэлдэж эхэлсэн. БГД 23-р хороо “Есөн чандмань” ХХК хүнсний дэлгүүр 3 875 000 төгрөг зарцуулан, 12м.кв талбайд ногоон байгууламж хийн, 18м.кв талбайг өөрсдийн нөөц бололцоог ашиглан тохижуулсан. Тус дэлгүүрийн удирдлага барилгын ажилд эвдэрч, сүйтсэн нийтийн эзэмшлийн зам талбайд блокон хашлага хийж, ногоон байгууламж байгуулан, хаягаа солин гадна талдаа шинээр хогийн сав тавьсан.

0 Сэтгэгдэл