Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хөвсгөл нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ

Монгол орны цэнгэг усаараа алдартай үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ зун 70 мянга гаруй жуулчин ирсэн гэсэн мэдээлэл бий. Мөн наадмын өдрүүдэд өдөрт 7000 гаруй автомашин Хатгал тосгоны постоор зорчжээ. Энэ үеэр нуурын эргэн тойронд их хэмжээний хог хуримтлагдсан учраас далайд орж бохирдуулахаас нь өмнө цэвэрлэх санаачилга гарган байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд 250 хүн, 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийнхэн, 30 орчим тээврийн хэрэгсэл оролцож, Хөвсгөл нуурын ойролцоохь 60 орчим км газрыг цэвэрлэж 100 орчим тонн хог гаргажээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар хэрэгжиж буй “Хөвсгөл хөх сувд”төслийн хүрээнд хийгдсэн далай ээжийнхээ эрэг орчмыг цэвэрлэх аянд идэвхтэй оролцсон, дэмжиж хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлж байгаа юм.

0 Сэтгэгдэл