Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд 8 дугаар сарын 7-нд захирамж гарган, Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарын үүргийг зарим сайд нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж, Засгийн газрын хуралдаан товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган ажиллаж байна.
Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх 7 хоногт газар тариалангийн бүс нутагт ажиллана. Мөн 9 дүгээр сарын 10-ны үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай уулзах уулзалтыг товлосон байна. Засгийн газар цаг үе, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас Ерөнхий сайд сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурхай ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол, санал их байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд салбарын сайдад үүрэг болгосон. БСШУ-ны сайд Л.Гантөмөр ирэх пүрэв гаригт болох “Сайдын цаг” уулзалтад оролцож, энэ талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд 8 дугаар сарын 7-нд захирамж гарган, Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарын үүргийг зарим сайд нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж, Засгийн газрын хуралдаан товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл