Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Эмгэг судлалын үндэсний төв байртай боллоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.
Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага юм. Тус төв нь өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байрны 9 өрөөнд түрээсээр байрлаж байна. Одоогийн байрлаж байгаа байрны нөхцөл тус төвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байгаа болон шинээр барилга барих эдийн засгийн боломж байхгүй тул шаардлага хангасан барилгыг балансаас балансад шилжүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага юм. Тус төв нь өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байрны 9 өрөөнд түрээсээр байрлаж байна. Одоогийн байрлаж байгаа байрны нөхцөл тус төвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байгаа болон шинээр барилга барих эдийн засгийн боломж байхгүй тул шаардлага хангасан барилгыг балансаас балансад шилжүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
0 Сэтгэгдэл
























