Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Ихэнх нутгаар цочир хүйтрэх нь
Энэ долоо хоногоос тариаланчид тариа будаагаа хурааж эхлэхээр төлөвлөөд буй. Тэгвэл бүх нутгаар хур тунадас, ялангуяа долоо хоногийн сүүлээр нойтон цас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Мөн ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх учраас тариаланчид цаг агаарын мэдээллээ цаг алдалгүй авч, ажил үйлсээ зохицуулах хэрэгтэй болох нь. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан есдүгээр сарын урьдчилсан төлөвийн мэдээгээр төвийн нутгаар сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч, сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрч, өдөртөө 6-11 градус дулаан байна гэжээ. Мөн ихэнх нутгаар бороотой, уулархаг нутгаараа хур тунадастай байх нь. Баруун зүгийн нутгаар сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градусдулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр уулархаг газраар нойтон цас орох төлөвтэй гэжээ. Зүүн зүгийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар 23-28 градус дулаан байх нь.
Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан аж. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дун дүеэр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Говийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно гэж УЦУОШГ мэдээлжээ.

0 Сэтгэгдэл