Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Нийтийн тээврийн чиглэлийг гар утаснаасаа харах боломжтой боллоо
MART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо.

Шинэчлэгдсэн чиглэлүүдийг илүү ойлгомжтой болгохын тулд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйш нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд Андройд үйлдлийн системийн утастай иргэд харах бүрэн боломжтой.
Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэх юм байна. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан, төрийн үйлчилгээний талаарх мэдээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор SMART UB гар утасны аппликэйшнийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2013 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тус аппликейшнаас, Нийслэл хотын мэдээ мэдээлэл, Нийслэлийн Засаг даргын захирамжууд, олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл, авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой. Түүнчлэн иргэд өргөдөл, санал хүсэлтээ зураг дарж баримтжуулан илгээж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагуудын хаяг байршил, яаралтай туcламжийн утас руу шууд залгах боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл