Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Хот ШУТИС-ийн мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран ажиллана
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургуультай “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар:
Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, турших, хэрэгжүүлэх.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологийн шийдлээр хэрхэн шийдэх талаар эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллах.
Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх.
Оюутнуудын хийж байгаа төсөл дипломын ажлыг Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан ажлуудад чиглүүлж багш оюутнуудыг татан оролцуулах.
Бүтээлч шинэ санал санаачлагыг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах.
Салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологид суралцуулах чиглэлээр хамтран ажиллах.
Талууд хамтран мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах.
Мэдээллийн технологийн сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинэ технологи, контент, бүтээгдэхүүнийг турших, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх /зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр/
Нийслэлийн албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр хотын захиргаа болон харъяа байгууллагын албан хаагчид ШУТИС –ийн номын санг ашиглах
Нийслэлийн засаг даргын тамгын газрын номын сан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангуудын мэдээллийн санг нэгтгэх зэргээр хамран ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл