Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх Тайванийн тагнуул байжээ
Энэ гишүүн авгай чинь өөрөө тагнуул байх магадлал их өндөр. Эх орноосоо урвагчдыг өршөөх асуудал огт байж болохгүй
Улсын нууцыг бусдад, тэр тусмаа өөрийн зөвлөхдөө алдсан бол ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол доо
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноожээ. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.
З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Дээрх мэдээллээс гадна ноцтой мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн тухай хуульд тависан хоригийг улстөрчид хүлээж авахаар болсон нь эх орноосоо урвасан гэгдэж байгаа З.Пагмажавыг Өршөөлийн тухай хуульд хамруулахаар тохиролцсон тухай юм. Саяхан баталсан Өршөөлийн тухай хуулийг эргүүлэн татаж, эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулна гэсэн заалт оруулахаар яригдаж байгаа нь үнэн бол юу болох вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээж байна.
У.Жанцан
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна
Эрүүгийн хуулийн 79.1

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Дээрх мэдээллээс гадна ноцтой мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн тухай хуульд тависан хоригийг улстөрчид хүлээж авахаар болсон нь эх орноосоо урвасан гэгдэж байгаа З.Пагмажавыг Өршөөлийн тухай хуульд хамруулахаар тохиролцсон тухай юм. Саяхан баталсан Өршөөлийн тухай хуулийг эргүүлэн татаж, эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулна гэсэн заалт оруулахаар яригдаж байгаа нь үнэн бол юу болох вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээж байна.
У.Жанцан
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
0 Сэтгэгдэл
зочин
Эх орноосоо урвасан хэрэгт ямар ч өршөөл байх ёсгүй. арай тийм зүйл болохгүй байлгүй дээ
2015.09.09
2015.09.09
2015.09.08
























